Гэртээ илгээсэн цэргүүдийн захидлыг 109 жилийн дараа олжээ
109 жилийн настай захидал. Гэрэл зураг © Virtual War Memorial Australia/Sue Urban

Гэртээ илгээсэн цэргүүдийн захидлыг 109 жилийн дараа олжээ


   Дэлхийн I дайны үед бичиж шилэн лонхонд хийн “илгээсэн” хоёр захидлыг 109 жилийн дараа Австралид олсон талаар ABC телевиз мэдээллээ. Эхний захидлыг Австралийн армийн байлдагч, 27 настай Малкольм Нэвилл 1916 оны наймдугаар сарын 16-нд бичжээ. Дайнд оролцох Австралийн цэргийн бие бүрэлдэхүүнийг тээвэрлэн Европ руу явж байсан “Ballarat” хөлөг онгоцноос далайн усанд хаясан энэ захидлаа тэрбээр ээждээ илгээсэн аж. “Сайн яваа, хөлөг онгоцон дээр өгч буй хоол дажгүй амттай” гэхчлэн бичсэн уг захидлын төгсгөлд хэн нэгэн хүн захидал бүхий лонхыг олж гэмээнэ хаягийн дагуу илгээхийг хүссэн байв. Хоёр дахь захидлын эзэн Уильям Харли мөн М.Нэвиллтэй цугтаа Европ руу явж байжээ. Австралийн цэргийн дурсгалын архивт буйгаар бол М.Нэвилл ээждээ энэ захидлыг бичсэнээс хойш найман сарын дараа буюу 1917 оны дөрөвдүгээр сард Францад болсон тулалдаанд амь үрэгдсэн бол У.Харли дайн дууссаны дараа нутагтаа буцан ирж гэрлэсэн байна. Захидлыг Баруун Австрали мужийн өмнөд дэх Уортон хотын иргэн Дебра Фэлисити далайн эрэгт хог цэвэрлэж яваад олсон бөгөөд дээрх мэдээллүүдийг шүүж тодорхой болгосны үндсэн дээр М.Нэвиллийн хамаатнууд, мөн У.Харвийн гуч охиныг олж уулзан захидлуудыг гардуулсан гэнэ.   

Захидлыг “Schweppes” ундааны шилэн лонхонд хийсэн байв. Гэрэл зураг ©  Debra Brown

Цэрэг Малкольм Нэвилл. 1916 он.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.