Орост Гагнуурчдын баярыг албан ёсоор тэмдэглэхээр болов
ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин тус улсад мэргэжлийн баярын шинэ өдөртэй болох тушаалд гарын үсэг зурсан талаар хэвлэлийн алба нь өнөөдөр мэдээллээ. Энэ нь Гагнуурчдын баяр бөгөөд тэмдэглэх өдөр нь жил бүрийн тавдугаар сарын сүүлийн баасан гараг ажээ. Албан ёсоор тогтсон зүйл үгүй боловч тус улсад энэ өдөр гагнуурчид баяраа тэмдэглэсээр ирснийг ерөнхий сайдын тушаалд дурдсан байна. Гагнуурчдын баярыг албан ёсны болгох саналыг Гагнуурын ажилд хяналт тавих үндэсний нийгэмлэг болон Санкт-Петербургийн аж үйлдвэрийн холбоо дэвшүүлжээ. Мөн ОХУ-д маргааш буюу 11 дүгээр сарын 5-ны өдөр Шүүхийн ажилтны өдрийг анх удаа тэмдэглэнэ. Өнөөдрийн байдлаар тус улсад албан ёсоор тэмдэглэдэг салбарын буюу мэргэжлийн баярын өдөр 60 гаруй байгаа бөгөөд тэдгээрээс хамгийн олон жил тэмдэглэж буй нь Төмөр замчдын баяр юм. Энэ баярыг анх 1869 оны долоодугаар сарын 9-нд тэмдэглэснээс хойш өнөөг хүртэл нэг ч удаа алгасаагүй гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







