Алшаагийн говьд он дуустал 37.3 мянган га газар мод тарина
Өвөр Монголын Алшаа аймагт эхэлсэн намрын ойжуулах ажлаар энэ оны эцэс гэхэд 37.3 мянган га газар мод тарихаар төлөвлөсөн талаар “Жэньминь Жибао” сонин мэдээллээ. Хятадын зүүн хойд, төв, баруун хойд нутгийг ойжуулах төслийг анх 1978 онд хэрэгжүүлж эхэлснээс хойш Алшаад нийт 6.67 сая га цөл газрыг ойжуулсан байна. Өвөр Монголын баруун этгээд дэх Алшаа аймаг Бадайн жаран, Тэнгэр элс, Улаан бух хэмээх гурван том элсэн говьтой бөгөөд нийт 94,7 мянган км/тв талбайг эзлэн оршдог. Мөн эдгээр нь Алшаа аймгийн нутаг дэвсгэрийн 35.07 хувь, Өвөр Монголын бүх элсэн цөлийн 83.04 хувийг эзэлдэг байна. Шинжлэх ухааны судалгаанд суурилсан өргөн хүрээтэй, урт хугацаат төслийн хүрээнд Өвөр Монголын говь нутагт говь, хээрийн бүсэд тохиромжтой заг, сухай, хармаг зэрэг мод, ургамал тариалж ирсэн нь тус бүс нутгийг цөлжилтөөс хамгаалахад асар их үр дүн авчирсныг “Жэньминь Жибао” сонин онцлон тэмдэглэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







