АХБ манай эрүүл мэнд, боловсрол, онцгой байдлын салбарт 475 сая долларын санхүүжилт олгоно
Гэрэл зураг © МОНЦАМЭ агентлаг

АХБ манай эрүүл мэнд, боловсрол, онцгой байдлын салбарт 475 сая долларын санхүүжилт олгоно


   Азийн хөгжлийн банкнаас Монгол улсад 475 сая долларын төслийн санхүүжилт олгох “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т Сангийн сайд Б.Жавхлан, тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин нар өчигдөр гарын үсэг зурлаа. Уг эх үүсвэрээр Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх, Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах (нэмэлт санхүүжилт), Монгол улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх, Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх дөрвөн төслийг санхүүжүүлэх юм. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр, юуны түрүүнд 17 аймгийн нэгдсэн эмнэлэг, зургаан сумын эмнэлэг болон осол их гардаг төв зам дагуух хилийн боомт орчмын сумдын эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана. Мөн шинээр 31 сургууль, 9 цэцэрлэг барьж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг шинэчилнэ. Улмаар Онцгой байдлын байгууллагын  гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чадавхыг нэмэгдүүлэх  зорилгоор шинэ тоног төхөөрөмж худалдан авах ажээ.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.