Герман улс Монголын батлан хамгаалах салбарт нэг сая еврогийн тусламж үзүүлэхээр болов
Гэрэл зураг © МОНЦАМЭ агентла

Герман улс Монголын батлан хамгаалах салбарт нэг сая еврогийн тусламж үзүүлэхээр болов


   Монголын Зэвсэгт хүчний сургалт, дадлагын материаллаг баазыг бэхжүүлэхэд нэг сая еврогийн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Урт хугацаанд хамтран ажиллах тухай гэрээнд Герман улсаас Монгол улсад суух Элчин сайд Хэльмут Кулиц, Батлан хамгаалахын сайд Д.Батлут нар гарын үсэг зурлаа. Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа сүүлийн 15 жилд тасралтгүй хөгжиж байгаа бөгөөд Германы Зэвсэгт хүчин 2009 оноос хойш Монголын Зэвсэгт хүчний алба хаагчдыг төрөл бүрийн чиглэлээр мэргэшүүлэх, дадлагажуулах хамтарсан сургалтыг манай улсад тогтмол явуулсаар ирсэн юм. Мөн Баян-Өлгий аймаг дахь 331 дүгээр анги буюу уулын цэргийн ангид 1.5 сая еврогийн өртөгтэй, бүрэн тоноглосон авиралтын сургалтын заал хүлээлгэн өгч байжээ.   


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.