МИАТ компани Сингапур луу шууд нислэг үйлдэж эхэллээ
Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани өчигдрөөс буюу 11 дүгээр сарын 4-ний өдрөөс Улаанбаатар-Сингапурын чиглэлд тогтмол шууд нислэг үйлдэж эхэллээ. Шинэ нислэгийг долоо хоног бүрийн Мягмар, Бямба гарагт “Boeing 767-300” онгоцоор үйлдэх бөгөөд нэг талдаа дээд тал нь 250 зорчигч тээвэрлэх ажээ. “Bloomberg Mongolia”-гийн мэдээлснээр, зорчигчид Сингапурт нэвтрэхээс өмнө гурав хоногийн дотор цахимаар “SG Arrival Card” бөглөх шаардлагатай аж. МИАТ компани 2013, 2014 онд Улаанбаатар-Бээжин-Сингапур чиглэлд нислэг үйлдэж байсан билээ. Долоон цаг үргэлжлэх энэ удаагийн шууд нислэгийн онгоц Сингапурын олон улсын “Changi” нисэх буудалд бууна. “Changi” нь дэлхийн шилдэг нисэх буудлын жагсаалтыг сүүлийн 13 жил тэргүүлж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







