Польш улс энэ онд 67 тонн алт худалдан авчээ
Гэрэл зураг © Getty

Польш улс энэ онд 67 тонн алт худалдан авчээ


   Дэлхийн улсуудын төв банкууд өнгөрөгч есдүгээр сард нийтдээ 39 тонн алт худалдан авсан талаар Дэлхийн алтны зөвлөл (WGC) мэдээллээ. Харин 2025 оны байдлаар авч үзвэл нийтдээ 200 тоннд хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Есдүгээр сард хамгийн их алт худалдаж авсан орон нь Бразил аж. Алтны үнэ энэ жилийн туршид тууштай өссөн боловч тус улсын төв банк дөнгөж есдүгээр сард нөөцөө зузаатган нэг дор шууд 15 тонн алт авсан байна. Харин Польш 8, Гватемал 6 тонн алт худалдаж авчээ. Есдүгээр сард дэлхийн ганцхан улс алт худалдсан нь Узбекистан (4 тонн) байв. 2025 онд хамгийн их алт худалдаж авсан Польш улс өнгөрсөн 9 сарын хугацаанд даруй 67 тонныг авчээ. 2024 оны энэ үзүүлэлтээр мөн Польш улс тэргүүлсэн бөгөөд төв банкны нөөцөө 90 тонноор зузаатгасан байна.         


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.