Дани улс Украины армид нэг жилийн дотор 1.2 тэрбум еврогийн санхүүжилт олгожээ
2025 оны эхний 10 сарын байдлаар Дани улс Украины армид 1.2 тэрбум еврогийн санхүүжилт олгосон талаар Украины Батлан хамгаалахын сайд Денис Шмыгаль мэдэгдлээ. Данийн Батлан хамгаалахын сайд Троэльс Лунд Поульсентой хийсэн уулзалтынхаа дараа тэрбээр ийнхүү мэдэгдсэн бөгөөд “Украины Зэвсэгт хүчнийг санхүүжүүлэх дани маягийн загвар үр дүнгээ маш сайн өгч байна” гэжээ. Түүний хэлснээр, энэ оны эцэс гэхэд Киев тус улсаас дахин 500 сая еврогийн санхүүжилт авна хэмээн найдаж байгаа аж. Дани маягийн загвар гэдэг нь гадаад орнууд Украины батлан хамгаалах аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Данийн санхүүжилтээр худалдаж авахыг хэлж байгаа аж. Өнгөрөгч 4-ний өдөр Европын холбоо Украинд 1.8 тэрбум еврогийн шинэ тусламж үзүүлэхээ мэдэгдсэн юм. Энэ санхүүжилтийг Украины бичил санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, төрийн удирдлагын системийг сайжруулахад зарцуулах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







