Өмнөд Солонгосын тагнуулчид Ким Жон Уны зүрхний цохилтыг хэмжжээ
Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны зүрхний цохилтыг хэмжиж чадсан талаар “Yonhap” агентлаг мэдээллээ. Тагнуулын албаны тогтоосноор, Ким Жон Ун хэдийгээр архаг өвчтэй, цусны даралт нэмэгдэх эрсдэлтэй ч эрүүл мэндэд нь ноцтой бэрхшээл учирсан зүйлгүй, биеийн байдал нь хэвийн байгаа аж. “Тэрбээр хот, хөдөөгийн хооронд зорчих, янз бүрийн арга хэмжээн дээр очихдоо төвөггүй, хөнгөн шингэн байдаг” хэмээн тагнуулын албаны тайланд дурдсаныг “Yonhap” агентлаг уламжилжээ. Нууц ажилтнууд түүний эрүүл мэндийн үзүүлэлтүүд, түүний дотор зүрхний цохилтыг зайнаас хэмжсэн бөгөөд зүрх нь минутад 80 удаа цохиж байгаа буюу хэвийн хэмжээнд байгааг тогтоосон гэнэ. Мөн цусны даралт нь өмнөх удаад нэлээд өндөр байсан бол одоо буурсан хэмээн дүгнэжээ.
Ким Жон Уныг 43 настай гэж албан ёсоор үздэг ч, үнэндээ нэг насаар залуу гэж Японы NHK телевиз 2009 онд мэдээлж байв. Түүний эрүүл мэндийн асуудлын талаарх мэдээ Барууны болоод Өмнөд Солонгосын хэвлэлд үе үе гардаг боловч Пёньян тэдгээрийг тухай бүрд нь үгүйсгэсээр ирсэн юм. 2024 онд Өмнөд Солонгосын эрх баригчид тагнуулын албаныхаа мэдээнд тулгуурлан, Ким Жон Уныг хэт таргалалттай, даралт ихсэх өвчтэй, чихрийн шижинтэй хэмээн мэдээлж байсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







