Хятад: 2025 оны хиймэл оюун ухааны өдрийг зохион байгуулав

Хятад: 2025 оны хиймэл оюун ухааны өдрийг зохион байгуулав


   Хятадын цахилгаан тээврийн хэрэгслийн “Xiaopeng” компани чип, хиймэл оюун ухаант (AI) загвар, өөрөө явагч тээврийн хэрэгсэл, хүн дүрст робот, нисдэг машины салбаруудаа нэгтгэж, "AI mobility” нэртэй компани болгожээ. Хонконгийн “South China Morning Post сонины мэдээлснээр, тус компани Гуанжоу дахь төв байрандаа "2025 оны хиймэл оюун ухааны өдөр"-ийг зохион байгуулж, шинээр бүтээсэн робот такси болон нисдэг машинаа танилцуулсан байна. Одоогоор Бээжин, Шэньжэнь, Ухань зэрэг хотуудад хязгаарлагдмал байдлаар үйлчилгээнд явж буй робот таксины туршилтын үйлчилгээгээ ирэх жилээс улам өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлав. Шинэ робот таксинууд нь 5, 6, 7 хүний ​​суудалтай гурван загвараар гарах бөгөөд аюулгүй байдлын үүднээс систем нь нэмэлт тооцоололтой, тээврийн хэрэгслийн гадна талд хурдны мэдээллийг харуулдаг ажээ. Мөн уг арга хэмжээний үеэр ирэх жил 1000 ширхэг үйлдвэрлэхээр төлөвлөөд буй хоёр дахь үеийн хүн дүрст робот болох "IRON"-ыг танилцуулсан байна. Өмнөх загваруудтай харьцуулахад яриа, алхаа хөдөлгөөн болон бусад чадварыг илүү сайжруулсан гэдгийг онцолсон байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.