Анжелина Жоли Украины Херсон хотод айлчлав

Анжелина Жоли Украины Херсон хотод айлчлав


   Холливүүдийн жүжигчин Анжелина Жоли Украины өмнөд нутгийн Херсон хотод гэнэтийн айлчлал хийв. “Legacy of War Foundation” олон улсын буяны байгууллагын мэдээлснээр, А.Жоли Херсон хотын эх, хүүхдийн эмнэлгүүдэд зочилж, эмч, сувилагч нар болон сайн дурын ажилтнуудтай уулзсан бөгөөд энэ удаагийн айлчлал нь Оросын түрэмгийлэлд өртсөн энгийн иргэдийг дэмжих хүмүүнлэгийн хөтөлбөрийн нэг хэсэг гэдгийг онцолжээ. Херсон бол өмнөд фронтын шугам бөгөөд Оросын довтолгооны гол бай, өдөр бүр бөмбөгдөлтөд өртөж буй газар юм. А.Жоли "Херсон хотын иргэд өдөр бүр аюулд өртөж байгаа ч түрэмгий довтолгооноос ухарч няцаагүй. Дэлхийн улс орнууд энгийн иргэдийн амь насыг хамгаалах үүргээ ухамсарлахгүй байгаа энэ цаг үед эх орноо хамгаалан зогссоор байгаа Херсоны иргэдийн тэсвэр тэвчээр, эх оронч үзлийг биширч байна" гэжээ.Тэрбээр дайны эхэн үе буюу 2022 оны тавдугаар сард Украины Львов хотод гэнэт айлчилж, сайн дурынхан болон хүүхдүүдтэй уулзаж байсан юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.