Олзны хүнийг хөнөөсөн орос цэрэгт бүх насаар нь хорих ял оноожээ

Олзны хүнийг хөнөөсөн орос цэрэгт бүх насаар нь хорих ял оноожээ


   Олзлогдсон украин цэргийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Оросын цэрэг Дмитрий Курашовт Украины Запорожье хотын шүүх бүх насаар нь хорих ял оноосон тухай “Reuters” агентлаг мэдээлэв. 2022 оны хоёрдугаар сард Орос, Украины дайн эхэлснээс хойш ийм хэргээр сэжигтнийг ялласан анхны тохиолдол болж буйг тус агентлаг дурджээ. Д.Курашов нь өнгөрсөн оны нэгдүгээр сард Оросын хүчинд бууж өгсөн украин цэрэг Виталий Ходнюкийг буудаж хөнөөсөн ажээ. Удалгүй Украины армид олзлогдсон Д.Курашов шүүх хурал дээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн боловч сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө өөрийгөө гэм буруугүй гээд, хоригдол солилцох гэрээгээр эх орондоо очихыг хүсэж байгаагаа хэлсэн байна. Украины холбогдох байгууллагын мэдээлснээр Д.Курашов нь Орост хулгайн хэргээр шоронд хоригдож байсан бөгөөд хугацаанаасаа өмнө суллагдахын тулд цэрэгт элсэн дайнд оролцсон байна. Украины прокурорын газар тулалдааны үеэр Оросын хүчинд бууж өгсөн боловч ёс бусаар амиа алдсан 322 цэрэгтэй холбоотой хэргийг шалгаж байгаагаа мэдэгджээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.