Их Британи: XY зууны үеийн алтан зооснууд олсноо 460 мянган паундаар заржээ

Их Британи: XY зууны үеийн алтан зооснууд олсноо 460 мянган паундаар заржээ


   Их Британийн Хэмпшир мужид амьдардаг нэгэн эр 2020 оны дөрөвдүгээр сард цэцэрлэгтээ зүлэг тарьж байгаад 63 ширхэг алтан зоос, нэг мөнгөн зоос олжээ. Улмаар мэргэжлийн байгууллагад өгч шинжлүүлэхэд эртний үнэт эдлэл хэмээн тодорхойлж, тэдний хашаанд дахин хайгуул хийж үзээд зургаан зоос нэмж олсон байна. Зооснууд VI Хэнри хааны үед буюу 1420-иод онд цутгасан болох нь судалгаагаар тогтоогджээ. Зарим зоосон дээр VIII Хэнри хааны хоёр хатан болох Арагоны Катерина, Жэйн Сэймур нарын нэрийн эхний үсгийг сийлсэн байв. Эдгээр зоосыг 1530-аад онд католик сүм хийдүүдийг татан буулгах үеэр газарт булж хадгалсан байх хэмээн таамаглаж байна. Улмаар өнгөрсөн 5-ны өдөр Швейцарын Цюрих хотод болсон дуудлага худалдаанд эдгээр зоосыг багц болгон 460 мянган паундаар борлуулжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.