АНУ: Тархигүй төрсөн хүүхэд 20 нас хүрчээ

АНУ: Тархигүй төрсөн хүүхэд 20 нас хүрчээ


   Бараг тархигүй төрж, удаан амьдрах боломжгүй гэж үзэж байсан хүүхэд 20 нас хүрчээ. АНУ-ын Небраска мужид төрсөн Алекс Симпсон хэмээх эмэгтэй эхээс мэндэлсэн даруйдаа гидроцефалус (hydrocephalus) хэмээх ховор тохиолддог өвчтэй гэж оношлогдсон байна. Энэ өвчин нь тархины доод хэсэгт хоосон зай үүсэн аажмаар томорч шингэнээр дүүрдэг, толгойнх нь ар хэсэгт хуруу дарам хэмжээтэй тархины бяцхан хэсэг л үлдсэн байдаг тул үүнийг анагаах ухаан үндсэндээ тархигүй гэж үздэг аж. Өвчний онош гарсны дараа эмч нар түүнийг дөрвөн жилээс илүү наслахгүй гэж эцэг эхэд нь хэлсэн байна. Гэсэн хэдий ч А.Симпсон хэвийн өсөж торнисоор өнгөрсөн 4-ний өдөр 20 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Түүний аав "Хорин жилийн өмнө бид айдас, шаналал дунд өдөр хоногийг өнгөрөөж байлаа. Харин итгэл, бишрэлийн хүчээр энэ бүхнийг даван туулсан. Итгэл бол хамгийн сайхан зүйл” гэжээ. А.Симпсон эргэн тойрондоо болж буй үйл явдлыг сайтар ойлгодог, сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаг ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.