Ромын Пап XIV Лео ямар кинонд дуртай вэ?
Оскарын шагналт Кейт Бланшетт зэрэг Холливүүдийн 30 гаруй алдартай жүжигчин ирэх амралтын өдрүүдээр Ромын Пап XIV Леогийн урилгаар Ватиканд айлчилна. Ватикан Оскарын шагналт найруулагч Спайк Ли, "Mad Max" киноны найруулагч Жорж Миллер, "Good Will Hunting" киноны найруулагч Гас Ван Сант нарын алдартнуудыг тусгай ёслолд оролцуулахаар урих болсноо мэдэгджээ. Энэхүү арга хэмжээг 25 жил тутамд болдог Ариун жил (Holy Year)-ийн баярын хүрээнд Ватиканы Соёл, Боловсролын яамнаас зохион байгуулж буй ажээ. Холливүүдийн оддыг урих болсон зорилгоо тайлбарлахдаа "Ромын Пап кино урлагийн ертөнцтэй ойр дотно харилцаа тогтоож, сүмийн эрхэм зорилго, хүний үнэт зүйлсийг нийтэд таниулахад зориулсан уран бүтээл хийх боломжийн талаар судлах хүсэлтэй" гэжээ. Мөн Ромын Пап XIV Леогийн хамгийн дуртай дөрвөн киног танилцуулсан бөгөөд үүнд "It's a Wonderful Life" (1946), "The Sound of Music" (1965), "Ordinary People" (1980), "Life is Beautiful" (1997) зэрэг кино багтжээ. Католик шашны түүхэн дэх анхны америк гаралтай пап лам Лео XIV мөн саяхан Ватиканд зочилсон Холливүүдийн ахмад жүжигчин Роберт Де Нирог хүлээн авч уулзсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







