АНУ: Нэг центийн зоосыг үйлдвэрлэхээ зогсоов
АНУ-ын мөнгөн тэмдэгтийн нэг центийн зоосыг үйлдвэрлэхээ зогсоожээ. Уг зоосыг анх 1793 онд үйлдвэрлэж гүйлгээнд оруулсан бөгөөд эдүгээ өртөг нь нэрлэсэн үнээсээ давж байгаа тул цаашид үйлдвэрлэхээ зогсоохыг ерөнхийлөгч Д.Трамп үүрэг болгосон байна. Сангийн яамны мэдээлснээр, нэг центийн зоосыг үйлдвэрлэх зардал 1.69 цент болдог бөгөөд уг зоосыг үйлдвэрлэхээ больсноор жилд 56 сая доллар хэмнэнэ хэмээн тооцоолжээ. Харин зоос үйлдвэрлэл зогссон ч хууль ёсны төлбөрийн хэрэгсэл хэвээр байна. Мөн зөвхөн цуглуулгын зориулалттай нэг центийн зоосыг цөөн тоогоор үйлдвэрлэх аж. Одоогоор гүйлгээнд 300 тэрбум орчим ийм зоос байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







