Хятад: Хорт хавдар туссан эхнэрээ эмнэлгийн аргаар хөлдөөн хадгалуулжээ
Хятадын иргэн, эдүгээ 57 настай Гүй Жунмины эхнэр Жан Вэньлян 2017 онд 48 настайдаа уушгины хорт хавдраар өвчилжээ. Гүй овогт эхнэрээ алдахгүйн төлөө чадах бүхнээ хийсэн боловч хавдар эцсийн шатандаа орсон байв. Тиймээс тэрбээр хайртай эхнэртэйгээ хамт байх эцсийн арга гэж үзэн түүнийг хөлдөөн хадгалбал ирээдүйд шинжлэх ухааны дэвшил эхнэрийг нь дахин амилуулж чадна хэмээн үзжээ. Ингээд Шаньдун мужийн Шинжлэх ухааны судалгааны хүрээлэнтэй 30 жилийн гэрээ байгуулж, эхнэрээ хөлдөөж хадгалсан байна. 2015 онд байгуулагдсан тус хүрээлэн тухайн үед энэ чиглэлийн туршилт эхлүүлж, үнэ төлбөргүй үйлчилгээ санал болгож байжээ. Гүй овогт 2020 он хүртэл ганц бие амьдарч байгаад тулай өвчин тусч халамж, асаргаа хэрэгтэй болсон тул өөр нэг эмэгтэйтэй танилцаж хамт амьдрах болов. Энэ тухайгаа тэрбээр "Ганцаараа байж байгаад таагүй зүйл тохиолдвол хэн ч мэдэхгүй өнгөрөх вий гэдгээс болгоомжилсон. Миний найз бүсгүй намайг маш сайн асарсан” гэжээ. Гэхдээ эхнэрээ байнга үгүйлдэг тухайгаа хэлж, хэрэв анагаахын шинжлэх ухааны хөгжил дэвшлийн ачаар эхнэр нь эргэж сэхвэл одоогийн найз бүсгүйгээ хэрхэх, эд хөрөнгөө өвлүүлэх асуудлаа яаж шийдэх талаар санаа зовох болсноо хэлсэн байна. Одоо түүний бие дээрдэж, эрүүл саруул болсон ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







