Украин Транс-Сибирийн төмөр замыг дэлбэлснээ хүлээн зөвшөөрчээ
Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын алба Оросын Транс-Сибирийн төмөр замын Хабаровск хотын хэсгийг дэлбэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Орос, Хойд Солонгосын хоорондох цэргийн хангамжийн сүлжээг таслахын тулд хийсэн энэ халдлага нь Хойд Солонгосоос илгээсэн зэвсэг, сумны хангамжийг тасалдуулж чадсан гэдгийг тус алба мэдэгдэлдээ дурдсан байна. Москвагаас Владивосток хүртэлх 9000 км урт Транс-Сибирийн төмөр зам нь Оросын зүүн хэсгээс Украины фронтын шугам руу цэргийн хангамж тээвэрлэх гол зам юм. Дайн эхэлснээс хойш Пёньян Москвад 6.5 сая ширхэг их бууны сум нийлүүлсэн нь Оросын цэргийн зэвсгийн хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэснийг Украины Тагнуулын алба онцолжээ. Гэхдээ Хойд Солонгосын нийлүүлсэн их бууны сумны тал хувь нь хуучирч шаардлага хангахгүй болсон тул Оросын үйлдвэрт шинэчилж байгааг мөн дурджээ. Үүний зэрэгцээ Орос улс оны эцэс гэхэд Хойд Солонгосоос 12 мянган ажилчин авч дроны үйлдвэртээ ажиллуулахаар төлөвлөж байгааг мэдэгдэв. Энэ тухайд тус алба "Орос улс Хойд Солонгосын ажилчдад цагийн 2.5 долларын цалин өгч, тэднийг өдөрт дор хаяж 12 цаг ажиллуулахаар төлөвлөж байгаа" хэмээн мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







