Туркийн ачаа тээврийн хөлөг онгоц Оросын дроны цохилтод өртөн шатжээ
Украины өмнөд хэсгийн Одесса мужид Оросын нисгэгчгүй онгоц Туркийн далбаатай газрын тос тээвэрлэгч усан онгоцыг довтолсон болохыг албаны хүмүүс нотоллоо. Хөлөг онгоцон дээр их хэмжээний түймэр гарсан бөгөөд энэ явдал Украины ерөнхийлөгч В.Зеленский АНУ-аас шингэрүүлсэн байгалийн хий импортлох гэрээнд гарын үсэг зурсны дараа буюу өчигдөр болжээ. Туркийн Далайн захиргааны мэдээлснээр “Orinda” ачааны онгоц Одесса мужийн Измаил боомтод шингэрүүлсэн нефтийн хий буулгах үеэрээ ийнхүү цохилтод өртжээ. Хөлөг онгоцны багийн 16 гишүүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна. Измаил нь Хар тэнгис дэх Украины импорт, экспортод чухал ач холбогдолтой боомтуудын нэг юм.
Орос улс 2021 онд Украинд халдсанаас хойш Одесса муж, ялангуяа Хар тэнгисийн эргийн хотууд руу нисгэгчгүй онгоц, пуужин, их буугаар байнга довтолж ирсэн билээ. Болсон явдлын талаар Оросын тал одоогоор ямар нэг тайлбар хийгээгүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







