Дуньхуаний агуйг хамгаалахад 210 сая юань зарцуулжээ
Хятадын Ганьсу мужид байдаг, эртний Буддын шашны соёлын асар их дурсгалыг хадгалсан Дуньхуаний агуйг хамгаалах нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Ганьсу мужийн Дүньхуань хотод боллоо. Уг агуйд олон мянган ном судар, бурхан тахил, ханын зураг байгааг XX зууны эхэнд нээсэн бөгөөд Европын эрдэмтдийн судалгаа эхэлснээс хойш бараг зуугаад жилийн дараа Хятадын төрийн албан ёсны хамгаалалтад орсон нь тус нийгэмлэг юм. Нийгэмлэг байгуулагдсан 30 жилийнхээ туршид төрийн байгууллага болон олон нийтээс 210 сая юанийн (105 тэрбум төгрөг) хандив авч, агуйн хамгаалалт, соёлын өвийн судалгааг тасралтгүй хийж ирсэн байна. Өнгөрсөн хугацаанд уг хөрөнгийг агуйн хамгаалалт, олдворуудыг дижитал хэлбэрт оруулах, агуйн орчныг тохижуулах, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа өрнүүлэх, боловсон хүчин бэлтгэхэд зориулж иржээ. Сүүлийн жилүүдэд тус нийгэмлэг Торгоны замын судалгаанд зарцуулах санхүүжилтээ нэмэгдүүлж Хятадын судлаачдын Афганистан, Энэтхэг, Иран зэрэг улс дахь Торгоны зам дагуух соёлын өвийн судалгааны төсөлд хөрөнгө оруулахын зэрэгцээ Герман, Франц, Узбекистан зэрэг улсад энэ чиглэлээр үзэсгэлэн гаргасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







