Биткойны ханш огцом унав
Дэлхийн хамгийн анхны бөгөөд хамгийн өндөр үнэтэй криптовалют болох биткойны ханш энэ жилийн хамгийн доод түвшиндээ хүртлээ унаж, 10 дугаар сарын огцом өндөр үзүүлэлтийнхээ дөрвөний нэгийг алдлаа. 10 дугаар сард уг валют нэг бүр нь 126 мянган долларын үнэ хүрсэн бол өнөөдөр 92 мянган доллар болжээ. Сүүлийн өдрүүдэд биткойны үнэ бүр 89471 доллар болсон нь 10 дугаар сарын төгсгөлийн ханшаас 30 хувиар бага үзүүлэлт бөгөөд энэ оны нэгдүгээр сарын үнээс ч доогуур байна гэсэн үг юм. “Энэ байдал 2025 оны ханшийн таамаг муу гарахад шууд нөлөөлнө. Зах зээл технологийн зарим аварга компаниас шууд хамааралтай байгаа тул хүмүүс энэ мэт эргэлзээтэй активт хөрөнгө оруулахаас зайлсхийж байна” хэмээн хөрөнгө оруулалтын “Interactive Investor” компанийн захирал Виктория Шолар хэлжээ. Их Британийн финтек салбарын нэр хүндтэй компани “Finder” криптовалютын салбарын 24 мэргэжилтнээс авсан дүгнэлтдээ үндэслэн биткойныг 2025 онд дээд тал нь дунджаар 162353 долларт хүрч, 145167 долларын үнэ дээр тогтворжино хэмээн таамаглаж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







