“Сүпермэн” комик номын анхны хэвлэл 11 сая долларын үнэ хүрэв
“Сүпермэн” комик номын анхны хэвлэл дуудлага худалдаагаар 11.5 сая доллароор зарагдаж, энэ төрөлдөө дээд амжилт тогтоосон тухай CNN мэдээлэв. Тус номыг 1938 онд хүүхэлдэйн киноны зураач Жерри Сигел, Жо Шустер нар бүтээсэн бөгөөд “Action Comics” сэтгүүлд анх хэвлэгджээ. “Action Comics”-ийн харьяа “National Allied” хэвлэлийн газар нь “Detective Comics” хэвлэлийн компанитай нэгдсэний дараа “Сүпермэн” нэрээр бие даасан комик болгож 500 мянган хувь хэвлэжээ. Тухайн үед хэвлэн нийтлэгчид “Сүпермэн”-ий дугаарын арын хавтсыг хайчилж аваад хананд зурагт хуудас шиг өлгөхөөр зохион бүтээсэн бөгөөд энэ загвар нь залуу уншигчдын дунд маш ихээр алдаршиж, номын хавтасны загварт шинэ хэв маяг оруулсан юм. Энэ удаад дуудлага худалдаанд орсон комик номыг Хойд Калифорнид амьдардаг 50-60 насны ах дүү гурван эр ээжийнхээ эд зүйлсийг ангилж байхдаа олсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







