АББА хамтлагийн хөгжимчин нас баржээ
Гэрэл зураг © Pea Björklund

АББА хамтлагийн хөгжимчин нас баржээ


   Шведийн алдарт АББА хамтлагийн хөгжимчин Ян Клинг 85 настайдаа нас барсныг түүний хүү Матиас Клинг албан ёсоор мэдэгдсэн талаар Шведийн “Aftonbladet” сонин өчигдөр мэдээллээ. “Аавын маань амьдрал тэр чигээрээ хөгжим байлаа. Хүүхэд байхдаа гэртээ суугаад Чарли Паркерын бүх дууг цээжилдэг байсан гэдэг. Хорвоод хосгүй авьяастай хүн байлаа. Хөгжимд үнэнхүү хайртай байсныг нь би хэзээ ч мартахгүй” хэмээн М.Клинг “Aftonbladet” сонинд ярьжээ. Я.Клинг АББА хамтлагтай гэрээгээр ажиллаж саксофон, хөндлөн бишгүүр тоглодог байсан бөгөөд тус хамтлагийн "Arrival" (1976), "Voulez-Vous" (1979), "Super Trouper" (1981), "The Visitors" (1981) цомгуудыг бичүүлэхэд оролцжээ. Тэрбээр АББА-гаас гадна Бьерн Скифс, Тед Гердестад нарын Шведийн алдартай дуучидтай хамтран ажилладаг байв. АББА хамтлагийн дууны найруулагч Майкл Третов өнгөрөгч тавдугаар сард 80 насандаа нас барсан бол хамтлагийн бөмбөрчин байсан Рожэр Палм 2024 оны есдүгээр сард 85 настайдаа амьсгал хураасан юм. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.