Хагас жилийн дотор хоёр удаа жэкпот хожжээ
Гэрэл зураг © New Jersey Lottery

Хагас жилийн дотор хоёр удаа жэкпот хожжээ


   АНУ-ын Нью-Жэрси мужийн Өүшн Каунти хотод амьдардаг эхнэр, нөхөр хоёр сугалаанд хагас жилийн дотор хоёр удаа жэкпот хожсон талаар UPI агентлаг мэдээлэв. Тэд хоёр хүүхэдтэй, гурав дахь нь удахгүй төрөх бөгөөд гэрээс тэр бүр гардаггүй, сарын эхээр хэд хэдэн сугалаа аваад оройн цагаар хүүхдүүдээ унтаж байх хойгуур хонжвороо тааруулдаг тухайгаа UPI агентлагт ярьжээ. “Хэн нь их мөнгө хожихоо үздэг нэг төрлийн тэмцээн зохиодог юм” хэмээн нөхөр нь өгүүлсэн байна. Нэг удаагийн ийм “тэмцээн”-ий үеэр буюу өнгөрсөн долоо хоногт хонжвороо тааруултал гурван сая доллар хожсон байв. Яг зургаан сарын өмнө тэд мөн энэ сугалаанаас нэг сая доллар хожжээ. Энэ мөнгөө улам өнөр өтгөн болж буй гэр бүлдээ бүрэн зарцуулахаа эхнэр, нөхөр хоёр UPI агентлагт ярьсан байна.        


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.