52.6 см өндөр морийг дэлхийн хамгийн намхан мориор бүртгэж авав
Гэрэл зураг © www.guinnessworldrecords.com

52.6 см өндөр морийг дэлхийн хамгийн намхан мориор бүртгэж авав


   Германд буй 52.6 см өндөр морийг Гиннесийн амжилтын ном дэлхийн хамгийн намхан мориор бүртгэн авснаа зарлалаа. Уг морийг Пумукэль гэдэг бөгөөд эзэн нь түүнийг эмнэлгийн тусламж шаардлагатай морьд олж асардаг найзаасаа 2020 онд авчээ. Тухайн үед Пумукэль 47 см байсан байна. “Пумукэлийг анх хараад би ”Морь ийм жаахан байна гэж байдаг аа?” гэж дуу алдсан” хэмээн түүний эзэн Карола Вайдэманн Гиннесийн амжилтын номд ярьсан байна. Уг морийг тухайлан гаргаж аваагүй, байгалиасаа ийм жижиг аж. “Лууван, алим идэх дуртай, ааш сайтай, хүүхдэд бүр сайн” хэмээн К.Вайдэманн мөн ярьжээ. Үүний өмнөх амжилтын эзэн Бомбэль хэмээх морь Польшид байдаг бөгөөд одоо 56.6 см өндөр гэнэ.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.