Ватиканы төв талбайд Зул сарын баярын 27 метр өндөр гацуур байрлуулав
Италийн Өмнөд Тироль мужийн Ультимо хотоос авчирсан 27 метр өндөр гацуурыг Ватиканы төв талбайд байрлуулснаар Зул сарын баярын улирал эхэлснийг албан ёсоор зарлалаа. Гэгээн Петрийн талбайд кранаар өргөн байрлуулсан уг модыг 1982 оноос эхэлсэн уламжлал ёсоор 2026 оны нэгдүгээр сарын 12 хүртэл байлгах юм. Баярын гацуурыг Ультимод маш нямбайлан бэлтгэсэн бөгөөд энэ хотынхон мөн Зул сарын баяраар Ватиканы бусад байгууллагад засдаг арай бага гацууруудыг олон жилийн өмнөөс нийлүүлж иржээ. Гурав хоногийн өмнө Германы Дортмунд хотод дэлхийн хамгийн өндөр Зул сарын баярын гацуурыг зассан нь 45 м өндөр байв. Уг модыг байгалиас огтолсон 1200 ширхэг гацуурыг нийлүүлэн босгосон бөгөөд нийт жин нь 40 тонн болжээ. Мөн оройд нь дөрвөн метр өндөр сахиулсан тэнгэрийн баримал залж, эргэн тойронд нь 138 мянган лед гэрэл асаасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







