Латви: Ахуйн хүнд ажилд нөхрөө түрээслүүлдэг үйлчилгээ түгээмэл болжээ
Латви улсад сантехник, мужаан, орон байрны засвар зэрэг гэрийн ажилд туслах "Rent My Handy Husband" үйлчилгээ бий болж, энэ ажилд нөхрөө түрээслүүлэх явдал эмэгтэйчүүдийн дунд түгээмэл болж байна. Латви нь хүйсийн тэнцвэртэй байдал алдагдсан, эрчүүд цөөхөн, эмэгтэйчүүд олонтой улс бөгөөд дээрх үйлчилгээ нь ахуйн хүнд хүчир ажил хийх эрчүүд цөөрснөөс үүдэлтэй ажээ. Латви улсад эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн харьцаа 15.5 хувь буюу Европын холбооны дунджаас гурав дахин их байдаг аж. Ялангуяа 30-40 настнуудын дунд хүйсийн тэнцвэргүй байдал улам бүр тод илэрдэг. Энэ байдлын гол шалтгааныг мэргэжилтнүүд дүгнэхдээ эрчүүдийн эрүүл мэнд, амьдралын хэв маягтай холбон тайлбарлаж байна. Латви эрчүүдийн 57 хувь нь тамхи татдаг, 62 хувь нь илүүдэл жинтэй гэсэн үзүүлэлт гарчээ. Дээрх үйлчилгээ хийх захиалга авсан эр айлын гэрт очоод сантехник, мужаан, засвар, тавилга суурилуулах, будаж чимэглэх зэрэг биеийн хүчний ажил хийдэг аж. Энэ чиглэлээр туршлагатай ажилтан болсон 40 настай эр "Би цагт 44 доллар, бүтэн өдөр ажиллахад 280 орчим доллар олдог" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







