Энэтхэгийн ерөнхийлөгч В.Путиныг ямар хоолоор дайлав?
Гэрэл зураг © Sputnik / Alexander Kazakov / Pool via Reuters

Энэтхэгийн ерөнхийлөгч В.Путиныг ямар хоолоор дайлав?


   Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Энэтхэгт хоёр хоног айлчилсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Энэтхэгийн ерөнхийлөгч Драупади Мурму цагаан хоолоор дайлжээ. “РИА Новости” агентлагийн мэдээлснээр, хүндэтгэлийн зоог эхэлмэгц В.Путинд моринга хэмээх ургамлын навч, ногоон шошны шөл өгчээ. Шөлийг таван халуунаар амталж, шар будаагаар чимэглэсэн байв. Улмаар чатни хэмээх ногоо, хушганы сүмсээр амталж даршилсан мөөгөн зууш, хар самар, гааны сүмстэй кебаб, ногоотой баншаар дайлжээ. Харин үндсэн хоол нь исгэлэн бяслаг, хатаасан жимс, гүргэмийн сүмстэй ороомог, жигнэсэн бууцай бол хачир нь гичээр амталсан шинэ вандуй, вааранд болгосон тарагтай төмсний нухаш, чихэрлэг сүмстэй хуурсан хаш байсан гэнэ. Хоолонд мөн самар, гүргэмтэй жигнэсэн басмати будаа, улаан лооль ба сонгинотой жигнэсэн шош дагалджээ. Хоолны төгсгөлд бүйлсний самарны нухаш, гүргэм, кардамон, ангаахай самартай энэтхэг мөхөөлдөс, шарсан хушга өгсөн байна. Харин уух юм нь анар, жүрж, лууван-цагаан гааны шинэ шахсан жүүс байжээ. В.Путин Энэтхэгт өнгөрөгч 4-5-ны өдрүүдэд айлчилсан бөгөөд ерөнхий сайд Нарендра Моди түүнийг онгоцны буудалд биечлэн угтсан юм.                      


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.