156 сая долларын авлига авсан захирлын цаазын ялыг гүйцэтгэжээ
Бай Тяньхуэй. © REUTERS/Bobby Yip

156 сая долларын авлига авсан захирлын цаазын ялыг гүйцэтгэжээ


   Нийтдээ 156 сая долларын авлига авч, шүүхээс ялын дээд хэмжээ сонссон хөрөнгө оруулалтын компанийн захирал Бай Тяньхуэйг өнөөдөр цаазаар аваачсан талаар Хятадын CCTV телевиз мэдээллээ. Дийлэнх хувь нь төрийн мэдэлд байдаг “China Huarong International Holdings” компанийн ерөнхий захирал Бай Тяньхуэй 2014-2018 онд албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн бусдад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжилт авах бололцоог хууль бусаар олгож байсан бөгөөд үүнийхээ хариуд нийтдээ 1108 тэрбум юань буюу 156 сая долларын бэлэн мөнгө, эд хөрөнгө авсныг шүүх хөдөлбөргүй тогтоосон юм. 2024 оны тавдугаар сард шүүх түүнд цаазаар авах ял оноохын зэрэгцээ улс төрийн эрхийг нь хасаж, бүх хөрөнгийг нь хураасан байна. Өнгөрөгч хоёрдугаар сард тэрбээр давж заалдах өргөдөл гаргасныг шүүх авч хэлэлцээд анхан шатны шийдвэрээ хэвээр үлдээжээ. Хэрэгтэн мөрдөн байцаалтад тусалж, бусад ноцтой хэргийг илрүүлэхэд ач холбогдолтой баримтуудыг өгсөн боловч шүүх үүнийг ял хөнгөрүүлэх үндэс болгож үзээгүй байна. “2025 оны есдүгээр сарын 9-нд Тяньжин хотын дунд шатны Хоёрдугаар шүүх Ардын дээд шүүхээс зөвшөөрсний дагуу ялтан Бай Тяньхуэйд оноосон ялыг ёсоор гүйцэтгэлээ” хэмээн CCTV телевизийн мэдээнд дурджээ. 2021 онд Бай Тяньхуэйн шууд удирдах албан тушаалтан яг ийм зүйл ангиар ялын дээд хэмжээ авсан гэнэ.

   Ши Жиньпин тэргүүтэй тав дахь үеийн удирдагчид 2012 онд төрийн эрхэнд гарснаас хойш Хятадын Засгийн газар авлигатай тэмцэх тэмцлийг эрс идэвхжүүлсэн бөгөөд өндөр түвшний олон зуун албан тушаалтан шүүхээс ял сонссон билээ.                      

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.