Их Британи: Хааны гүнж галт тэрэгний шалан дээр суун зорчжээ
Галт тэрэгний шалан дээр суун зорчиж яваа Луиза гүнж

Их Британи: Хааны гүнж галт тэрэгний шалан дээр суун зорчжээ


   Их Британийн Daily Mail сонин Лондон хотоос Бристол хүрэх "Great Western" галт тэрэгний шалан дээр суун зөөврийн компьютер дээрээ идэвхийлэн ажиллаж буй эзэн хааны гэр бүлийн гишүүн, 22 настай Луиза Алиса Виндзор гүнжийн зургийг нийтэлжээ. Шаргал үстэй Луиза гүнж хөл хөдөлгөөн ихтэй галт тэрэгний шалан дээр суугаад, ажилдаа төвлөрөн орчноо анзаарахгүй байгаа нь зурагт тодорхой дүрслэгдсэн байна. 2003 онд төрсөн Луиза гүнж Эдинбургийн гүн Эдвард, гүнгийн ахайтан Софи нарын охин бөгөөд талийгаач хатан хаан II Элизабэт, Эдинбургийн гүн, хунтайж Филипп нарын ач охин юм. Сэнт-Эндрюсийн их сургуулийн оюутан тэрбээр галт тэргэнд суудал олдоогүй тул шалан дээр суун зорчсон нь энэ ажээ. Хоёр цаг үргэлжилсэн аялалдаа Луиза кофе ууж, зөөврийн компьютер дээрээ ямар нэг зүйл бичин, гэртээ байгаа мэт ажиггүй явсаар зорьсон газраа хүрсэн байна. Их Британийн хааны гэр бүлийн зарим гишүүн энгийн иргэдтэй хамт нийтийн тээврээр зорчих нь олонтоо ажиглагддаг. Луиза гүнжийн нагац эгч Анн 2020 онд Лондонгийн загварын долоо хоногийн арга хэмжээнд оролцохоор метрогоор зорчиж, хүмүүстэй яриа хөөрөө өрнүүлсээр явж байв. Луиза гүнж эелдэг зөөлөн зантайн дээр тэсвэр хатуужил сайтай, энэ чанараараа хатан хаан II Элизабэттэй төстэй гэгддэг. Одоо тэрбээр их сургуульд уран зохиолын чиглэлээр суралцаж байгаа бөгөөд өсвөр насандаа цэргийн мэргэжилтэн болох хүсэлтэй гэдгээ илэрхийлж байсан юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.