Япон улс сүүлийн 50 жилд анх удаа хулсны баавгайгүй болно
Сяо Сяо, Лэй Лэй хэмээх хоёр баавгай дөрвөн сартай байхдаа. 2021 оны 10 дугаар сар. Гэрэл зураг © Kyodo

Япон улс сүүлийн 50 жилд анх удаа хулсны баавгайгүй болно


   Хятадтай харилцаа муудсаны улмаас Япон улс сүүлийн 50 жилд анх удаа хулсны баавгайгүй болох гэж байна. “Kyodo” агентлагийн мэдээлснээр, Токио хотын Үэно амьтны хүрээлэнд 2021 онд төрсөн хоёр хулсны баавгайг тус улс түрээсээр ашиглаж байгаа бөгөөд түрээсийн хугацаа 2026 оны нэгдүгээр сард дуусгавар болсноор Сяо Сяо, Лэй Лэй хэмээх нэртэй уг хоёр баавгайг буцааж өгнө. Улмаар шинээр баавгай түрээслэн авч чадах нь эргэлзээтэй хэмээн япончууд үзэж байгаа юм. Японы ерөнхий сайд Санаэ Такаичи 11 дүгээр сарын 7-ны өдөр парламентад үг хэлэх үеэрээ “Тайванийн нөхцөл байдал Япон улсын аюулгүй байдалд заналхийлэл учруулж байгаа учраас Токио өөрийгөө хамгаалах арга хэмжээ авна” хэмээн мэдэгдсэн нь Хятадын дургүйцлийг төрүүлж, хоёр улсын харилцаанд тал бүрийн сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн юм. Тухайлбал, Хятад улс иргэдээ Японд зорчихгүй байхыг уриалсан бөгөөд энэ байдал үргэлжилбэл Японы жуулчлалын салбар жил бүр 14 тэрбум долларын алдагдал хүлээнэ хэмээн судалгааны “Nomura” агентлаг дүгнэсэн билээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.