АНУ: Дэлгүүрээс архи хулгайлж уудаг илбэнх олны танил болов

АНУ: Дэлгүүрээс архи хулгайлж уудаг илбэнх олны танил болов


   Саяхан АНУ-ын Виржиниа мужийн Ханновер дүүрэгт архины дэлгүүрт нэвтэрч, их хэмжээний архи уун согтож унасан илбэнхийн үйлдлийг хяналтын камераар шалгаж үзэхэд ойролцоох албан газруудын байранд мөн орж, үлэмж хэмжээний эд зүйл сүйтгэсэн болох нь тогтоогджээ. Дүүргийн амьтны хяналтын ажилтан Саманта Мартины хэлснээр тус илбэнх маш ухаалаг, цоожтой дэлгүүр, мухлаг руу хэрхэн нэвтэрч орохоо сайтар мэддэг ажээ. Энэ дэггүй амьтан өнгөрсөн сарын 29-ны өдөр нэгэн архины дэлгүүрт нэвтэрч, архи ууж согтоод унтсан байсныг өглөө ажилдаа ирсэн дэлгүүрийн эзэн болж харсан байна. Тэр лонхтой виски, дарс зэрэг 14 шил архийг шалан дээр унаган хагалж, асгарсан хэсгээс нь ууж буй нь хяналтын камерт бичигджээ. Нэлээд согтсон хойноо дэлгүүр дотуур хэсүүчилж яваад удалгүй ариун цэврийн өрөөнд орж унтсан байна. Түүний элдэвтэй зургийг цахим сүлжээнд байршуулснаар илбэнхи хүмүүсийн дунд алдаршиж, амьтан хамгаалахад зориулагддаг хандивын мөнгөний хэмжээ хүртэл огцом өссөн байна. Түүгээр үл барам согтож унасан дэггүй илбэнхийн зурагтай бүтээгдэхүүн бий болж, одоогоор 200 гаруй мянган долларын бараа борлогдоод байгаа аж.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.