Дэлхийн алмазын нөөц 20 жилийн дараа дуусна
Дэлхийн алмазын одоогийн нөөцийг жилд 90 сая карат олборловол 20 жилийн дараа дуусна хэмээн ОХУ-ын хамгийн том алмаз олборлогч “Алрос” компанийн ахлах менежер Сергей Тахиев мэдэгдлээ. “Эдийн засгийн хувьд үр ашигтай нөөц нь өнөөдрийн байдлаар 1.8 тэрбум карат бөгөөд ойрын жилүүдэд үнэ тогтвортой өснө гэдгийг тооцоод энэ” хэмээн түүний хэлснийг “РИА Новости” агентлаг уламжилжээ. Харин олборлолт багасвал дээрх хэмжээний алмаыг цаад тал нь 50 жил олборлох аж. Алмазын дэлхийн нийт нөөцийн тэн хагасаас илүү нь Оросын нутагт байгаа бол түүнээс арай бага хэмжээтэй нөөц Африк тив, тухайлбал Ботсвана, Ангол улсад байдаг байна. С.Тахиевийн хэлснээр, Австрали улс энэ зах зээл дэх “тоглоомоос гарсан” бөгөөд Канадын алмазын нөөц ч шавхагдаж байгаа ажээ. “Нөөц барагдаж байгаа нь алмаз алга болно гэсэн үг биш, дэлхийн түүх, соёлын нэг хэсэг хэвээрээ байх болно” хэмээн тэрбээр мөн хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







