Гадаадын зарим улсын иргэдийн АНУ-д нэвтрэх эрхийг хязгаарлав
Гэрэл зураг © Tt.usembassy.gov

Гадаадын зарим улсын иргэдийн АНУ-д нэвтрэх эрхийг хязгаарлав


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гадаадын долоон орны иргэдийг тус улсад нэвтрэхэд хязгаарлалт тогтоох зарлиг гаргасан талаар Цагаан ордны эх сурвалжаас эш татан “Reuters агентлаг өнөөдөр мэдээллээ. Буркина Фасо, Мали, Нигер, Өмнөд Судан, Сири улсын иргэдэд бүрэн хязгаарлалт, тооны хязгаар, Лаос, Сьерра-Леоне улсын иргэдэд өмнө нь үйлчилж байсан хэсэгчилсэн хязгаарлалтыг чангатгаж бүрэн хязгаарлалт тогтоосон” хэмээн уг эх сурвалжийн хэлснийг “Reuters агентлаг эш татжээ. Уг арга хэмжээг АНУ-ын аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээний хүрээнд гаргасныг Д.Трампын зарлигт тэмдэглэсэн байна. Мөн Ангол, Антигуа ба Барбуда, Бенин, Зааны ясан эрэг, Доминик, Габон, Гамби, Малави, Мавритани, Нигери, Сенегал, Танзани, Тонга, Замби, Зимбабве улсын иргэдэд АНУ-ын виз олгоход болон хилээр нэвтрэхэд хэсэгчилсэн хязгаар тогтоожээ. Улмаар Палестины засаг захиргаанаас олгосон бичиг баримт бүхий иргэд хилээр нэвтрэхэд хэсэгчилсэн хязгаарлалт, тооны хязгаар тогтоосон байна. 

   Өнгөрөгч 11 дүгээр сард Д.Трамп зарим төрлийн өвчнөөр өвдөж буй цагаачдад АНУ-ын виз олгохгүй байхыг тушаасан билээ. Зүрх судас, амьсгалын зам, хорт хавдар, чихрийн шижин, бодисын солилцооны болон сэтгэл мэдрэлийн өвчнийг эмчлэхэд хэдэн зуун мянган доллар шаардагддагийг тэрбээр уг тушаалдаа дурдсан юм.     


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.