Жүжигчин Квак До Вон согтуугаар жолоо барьсныхаа төлөө уучлал гуйв
Өмнөд Солонгос улсын алдартай жүжигчин Квак До-вон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныхоо төлөө нийт ард иргэдээсээ уучлал гуйж, “Би хариуцлагаа бүрэн хүлээж, цаашид эерэг үйлдлээрээ үлгэр дуурайл үзүүлнэ” гэж мэдэгдэв. Тэрбээр одоогоос гурван жилийн өмнө буюу 2022 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэгт холбогдсон бөгөөд энэ үйлдэлд нь урам хугарсан, сэтгэл зовнисон бүх хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж буйгаа өнөөдөр мэдэгджээ. Улмаар "Тэр мөчөөс хойш би өөрийнхөө тухай олон удаа эргэцүүлэн бодож, хүмүүсийн өмнө нүүр бардам зогсож чадах эсэхээ сайтар тунгаасан. Жүжиглэхийнхээ өмнө хувь хүнийхээ хувьд зөв амьдрах ёстойгоо гүнээ ухаарсан" гэсэн байна. Дэээрх хэрэг явдлаас болж түүний тоглож байсан “Гал сөнөөгч” киноны зураг авалт хойшлогдсоор өнгөрсөн жил нээлтээ хийсэн ажээ. Квак До-вон нь 2022 оны есдүгээр сарын 25-ны өдөр Жэжү аралд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад сатуулагдсан бөгөөд түүний согтолтын зэрэг 0.158 хувьтай байсан нь Замын хөдөлгөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзэн 10 сая воны торгууль ногдуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







