Канад: Санта Клаус хүнсний дэлгүүрээс хулгай хийснээ юу гэж тайлбарлав?

Канад: Санта Клаус хүнсний дэлгүүрээс хулгай хийснээ юу гэж тайлбарлав?


   Канадын Монреал хотод улаан хувцас, цагаан сахлаар чимэглэж Санта Клаусын дүрд орсон бүлэг этгээд томоохон супермаркетаас олон мянган долларын хүнсний бүтээгдэхүүн хулгайлжээ. CNN агентлагийн мэдээлснээр Санта Клаус болон Эльфийн хувцас өмссөн эдгээр хулгайч нь өөрсдийгөө шинэ цагийн Робин Гүүд гэж нэрлэдэг "Robins of the Alley" хэмээх бүлэглэлийн идэвхтнүүд болохыг тогтоожээ. Харин тус бүлэглэл энэ үйлдлийнхээ дараа мэдэгдэл гарган гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хулгайлсан хүнсний зүйлсээ ядуу хүмүүст үнэгүй тарааж өгнө гэсэн байна. Тэд хүнсний бүтээгдэхүүнийг төв талбай дахь гацуур модны доор үлдээж, үлдсэнийг нь орон нутгийн хүнсний банкуудаар дамжуулан эмзэг бүлгийн хүмүүст тараана гэжээ. Улмаар сүүлийн үед амьжиргааны өртөг хэт өндөр байгаа нь энгийн иргэдийн амьдралд хүнд тусаж байгааг төр засгийн удирдлагуудад анхааруулга болгох зорилготой байсан гэж мэдэгджээ. Онтарио, Квебек зэрэг найман газарт томоохон хүнсний сүлжээ ажиллуулдаг “Metro компани энэ явдлыг "Хулгай нь эрүүгийн гэмт хэрэг бөгөөд огтхон ч хүлээн зөвшөөрч болохгүй” гэж мэдэгджээ. Хэрэгтнүүдийг цагдаа нар хараахан баривчилж чадаагүй байгаа бөгөөд хотын цагдаагийн газрын дарга Йохани Чарлин "Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Цагдаа нар хяналтын камерын бичлэгт дүн шинжилгээ хийж, гэрчүүдээс мэдүүлэг авч байна" гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.