Хятад: Тамхичдын эсрэг ямар арга хэмжээ авав?

Хятад: Тамхичдын эсрэг ямар арга хэмжээ авав?


   Хятадын Гуандун мужийн Шэньжэнь хотын “Шүбэй” олон улсын төв ариун цэврийн өрөөндөө тамхи татуулахгүй байх өвөрмөц арга хэмжээ авчээ. Тодруулбал, барилгын ариун цэврийн өрөөг шилэн ханатай болгосон байна. Шилэн хана нь ердийн үед гадна талаасаа нэвт харагдахгүй, харин тамхины утаа гарсан тохиолдолд хэдхэн секундын дотор шил тунгалаг болж, тамхи татаж буй этгээд гадна орчинд бүрэн харагдах ажээ. Улмаар ариун цэврийн өрөөндөө энэ тухай анхааруулга бичиг нааж, "Тамхи татвал та олон нийтийн өмнө ил харагдах болно. Цахим орчинд муугийн жишээ болж алдаршихыг хүсэхгүй байгаа бол тамхи бүү тат" гэсэн байна. Тус хотод олон нийтийн газар тамхи татахыг хатуу хориглодог. Гэсэн хэдий ч ариун цэврийн өрөөнд тамхи татах явдал байнга гарсаар байгаа тул ийм арга хэмжээ авсан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.