Хятад: Үзэсгэлэнтэй залуухан бүсгүй юуны учир экскаваторын жолооч хийх болов?
Хятадын Шаньдун мужийн Хэзэ хотын оршин суугч 35 настай Жан хэмээх эмэгтэй барилгын талбайд тод ягаан өнгийн “Hello Kitty” загвартай экскаватор жолоодон ажиллаж буй нь олны анхаарал татаж байна. Цахим орчинд бүсгүйг "Экскаваторын хатан хаан" хэмээн нэрлэх болсон бөгөөд тэрбээр 23 мянга гаруй дагагчтай болжээ. Залуухан бүсгүй 2019 оноос экскаватор жолоодож сурч, ийм хүнд хүчир ажилд зүтгэх болсон нь тодорхой шалтгаантай бөгөөд үүнийгээ сайн дурын сонголт биш байсан гэдгийг хэлжээ. "Би амьдралаа залгуулахын тулд ийм ажил хийж эхэлсэн. Нөгөө талаар нөхрөөсөө болсон” хэмээн хошигносон байна. Цааш тодруулан хэлэхдээ хэтэрхий гэмээр царайлаг залуутай гэр бүл болсон. Түүндээ маш их хайртай учир зүс царай тэгш сайхан нөхрөө хайрлах, бас алдахгүйн тулд амьдралаа өөрөө авч явах шаардлагатай болсон гэдгийг онцолжээ. Улмаар "Би өдөр бүр тоос шороо болсон хүйтэн кабинд сууж, нэг янзын уйтгартай, бас хэцүү ажил хийхээс халшрах болсон. Тиймээс өөрийгөө аз жаргалтай, баяр баясгалантай байлгахын тулд экскаватораа эмэгтэй хүнд тохирсон ягаан өнгөөр будаж чимэглэсэн" гэжээ. Эцэст нь тэрбээр нөхрийнхөө царай зүсээр бахархдаг гэдгээ хэлж, "Царайлаг нөхрийнхөө сайхан төрхийн хариуд би гэрт орж эм, гадаа гарч эр болж ажиллахдаа сэтгэл хангалуун байдаг. Нөхөр маань юунд ч санаа зовохгүй аж төрөх ёстой" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







