Дэлхийн хамгийн өндөр настай муур 30 нас хүрэв

Дэлхийн хамгийн өндөр настай муур 30 нас хүрэв


   Флосси нэртэй, дэлхийн хамгийн өндөр настай муур өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр 30 нас хүрч, Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдсэн байна. Флосси муур 1995 онд Их Британийн Мерсисайд эмнэлгийн ойролцоо гудамжинд төрсөн бөгөөд тэр даруйд нь тус эмнэлгийн ажилтан гэртээ авчран асарч тэжээсэн байна. 10 жилийн дараа гэрийн эзэн өөд болоход эгчийнх нь асрамжид очоод 14 жил өнгөрсөн хойно мөн эзэн нь нас барсан тул хүүтэй нь хамт аж төрж байгаад амьтан хамгаалах газарт очжээ. Тэндээс одоогийн эзэн Вики Грин нь асарч авсан аж. В.Грин "Би Флоссиг асарч авахдаа дэлхийн хамгийн өндөр настай муур болно гэж төсөөлж байсангүй” гэжээ. Хараа, сонсгол нь нэлээд муудсан хэдий ч Флосси сониуч, томоогүй хэвээр байгаа гэнэ. Энэ муурын өндөр насалсны нууцыг тогтмол цагт хооллодог, сайн унтдаг, үргэлж хөдөлгөөнтэй байдаг зэрэг дэглэмтэй холбон тайлбарлажээ. Үүнээс өмнө АНУ-ын Техас мужид төрсөн Cream Puff нэртэй муур 38 насалсан бөгөөд хүнийхээр бол 136 нас хүрсэн юм. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.