Экс ерөнхийлөгч Жо Байден жилд 417 мянган долларын тэтгэвэр авч байна
АНУ-ын өмнөх ерөнхийлөгч, тус улсын улс төрд олон арван жил зүтгэсэн Жо Байден жилд ойролцоогоор 417 мянган долларын тэтгэвэр авч байгаа талаар “New York Post” сонин өчигдөр мэдээллээ. АНУ-ын Татвар төлөгчдийн үндэсний сангийн дэд ерөнхийлөгч Дэмиан Брэдийн хийсэн тооцооллыг тус сонин эш үндэс болгосон бөгөөд “АНУ-ын түүхэнд экс ерөнхийлөгч ийм өндөр тэтгэвэр авч байсан удаагүй” хэмээн Д.Брэдийн хэлснийг “New York Post” сонин эш татсан байна. Ж.Байдений ийм өндөр тэтгэвэр авч байгаа нь түүний сенатор, дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн алба хашсантай нь холбоотой аж. Энэ нь түүнд тэтгэврийн хэд хэдэн сангаас нэгэн зэрэг тэтгэвэр авах бололцоог олгосон хуулийн цоорхой гэнэ. Ж.Байден АНУ-ын ерөнхийлөгчийн тухай 1958 оны хуулийн дагуу багагүй хэмжээний тэтгэвэр авч, хөнгөлөлт эдэлдэг төдийгүй сенатор байсан хүмүүст тэтгэвэр, хангамж олгох системээс мөнгө хүртдэг байна. Түүний тэтгэвэр ерөнхийлөгч байх үеийнх нь цалингаас давж буйг “New York Post” сонин мөн дурджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







