Сугалаагаар 1.8 тэрбум доллар хожсон хүн мөнгөө аваагүй байна
Гэрэл зураг © Deutschlandreform / Shutterstock / Fotodom

Сугалаагаар 1.8 тэрбум доллар хожсон хүн мөнгөө аваагүй байна


   АНУ-ын Арканзас мужийн иргэн “Powerball” сугалааны Шинэ жилийн баярын тохирлоор 1.8 тэрбум долларын жэкпот хожсон боловч одоо хүртэл мөнгөө авахаар ирээгүй байна. Нэр нь одоогоор тодорхойгүй уг хүн сугалааны тасалбарыг Арканзас мужийн Кабот хотын шатахуун түгээгүүрийн газраас авчээ. Тохирол явагдсанаас хойш хэдийнэ таван өдөр өнгөрсөн боловч тэрбээр сугалааны компанид хандаагүй байна. “Азтан өнөө маргаашгүй гарч ирнэ хэмээн бид найдаж байна. Ирэхээсээ өмнө санхүүгийн зөвлөх, хуульчтайгаа сайтар ярилцахыг түүнд зөвлөе” хэмээн “Arkansas Scholarship Lottery” компанийн захирал Шэрон Стронгийн хэлснийг Арканзас мужийн “40/29 News телевиз уламжилжээ. “Powerball” сугалааны жэкпотын тохирол тус мужид таарсан хоёр дахь тохиолдол энэ бөгөөд эхнийх нь 2010 онд таарсныг тус телевиз мөн мэдээлсэн байна.   

   Одоогоос яг нэг жилийн өмнө Канадын Квэбэк мужийн “Loto-Québec” сугалаанд нэг сая канад доллар хожсон хүн мөнгөө одоо хүртэл аваагүй байгаа юм. Уг сугалааны дүрэм ёсоор, хожлын эзнийг нэг жил хүлээдэг бөгөөд хүн гарч ирэхгүй бол бусад тоглогчдод хуваан олгодог ажээ.          


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.