Николас Мадурогийн өмссөн “Nike” брэндийн хувцас эрэлт ихтэй байна

Николас Мадурогийн өмссөн “Nike” брэндийн хувцас эрэлт ихтэй байна


   Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ын армийнханд баривчлагдах үедээ өмсөж байсан хувцас дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Испанийн El Español сонины мэдээлснээр, түүний спорт хувцастай зургууд олон нийтийн сүлжээгээр цацагдсаны дараа “Nike” брэндийн хувцас цахим худалдааны төвүүдээр хоромхон зуур зарагдаж дууссан байна. Баривчлагдах үедээ Н. Мадуро Nike брэндийн логотой саарал хувцас өмссөн байв. Ийм загварын хүрэм өнөөдөр 120 евро, харин өмд нь 100 евро үнэтэй зарагдаж байна. Мөн энэ хугацаанд “Google Trends дээр "Nike Tech", "Maduro Tech Fleece" гэх мэт хайлтууд огцом нэмэгджээ. Цахим хэрэглэгчид түүний өмссөн хувцасны талаар "Тэр АНУ-ыг үзэн яддаг ч Nike-д дуртай бололтой" гэх мэт сэтгэгдэл үлдээсэн байна. Түүний хувцаслалтын талаар El Español сонин бичихдээ "Ажилчин ангийнханд дотно, эгэл жирийн дүр төрх харуулахын тулд Н.Мадуро албан ёсны арга хэмжээн дээр ч спорт хувцас өмсөх дуртай байсан” гэжээ. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.