Жулиан Ассанжийн өмгөөлөгч Николас Мадурог өмгөөлнө
“WikiLeaks” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг өмгөөлж байсан Америкийн туршлагатай хуульч Барри Поллак энэ удаад Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн өмгөөлөгчөөр ажиллахаар болжээ. Б.Поллакыг олон улсын нарийн төвөгтэй шүүх ажиллагаа, эрүүгийн шүүх хуралд олон удаа оролцож байсан, хамгаалалтын стратеги, хууль эрхзүйн мэдлэг туршлагаараа алдартай нэгэн болохыг “The New York Times“ сонин онцолжээ. Ж.Ассанжийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалтай холбоотой нууц мэдээллийг хууль бусаар тараасан хэргээр буруутгаж байсан бөгөөд Б.Поллак АНУ-ын Хууль зүйн яамтай тасралтгүй хэлэлцээр хийсний дүнд 2024 онд Ж.Ассанжийг шүүхэд гэм буруугаа хүлээх нөхцөлтэйгөөр суллуулсан юм. Мөн 2001 онд “Enron“ компанийн дампуурал, залилангийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцон гүйцэтгэх захирлыг нь цагаатгуулж чадсан ажээ. 1989 онд АНУ Панам руу довтлох үеэр баривчлагдаж, АНУ-ын шүүхээр орсон генерал Мануэль Нориегаг өмгөөлж байсан нэртэй хуульч Жон Мэй түүний талаар "Н.Мадуро үүнээс илүү сайн өмгөөлөгч олж чадахгүй" гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







