Н.Мадурог баривчлах үеэр эхнэрийнх нь хавирга гэмтжээ
Гэрэл зураг © Reuters

Н.Мадурог баривчлах үеэр эхнэрийнх нь хавирга гэмтжээ


   АНУ-д хүргэгдээд буй Венесуэлын ерөнхийлөгч Николас Мадурогийн эхнэр Силиа Флорэс Каракас хотод баривчлагдах үедээ хавиргандаа гэмтэл авсан талаар түүний өмгөөлөгч  Марк Доннэлли мэдэгдсэнийг “Reuters агентлаг уламжиллаа. “Хулгайлагдах үеэрээ Флорэс ноцтой бэртэл авсан. Хавирга нь хугарсан, эсхүл цуурсан байж магадгүй. Эмнэлэгт очиж яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай” хэмээн М.Доннэлли хэлжээ.  Нью-Йорк хотод өчигдөр болсон анхан шатны шүүх хурлын үеэр С.Флорэс толгойдоо боолттой, нэг нүднийх нь доор хөхөрсөн байсныг “Reuters” агентлаг мөн мэдээлсэн байна. Хуралдаан нөдөрлөсний дараа тэднийг танхимаас авч гарахад С.Флорэс тэнцвэрээ алдсан бөгөөд унахгүйн тулд шүүхийн ажилтныг гараараа түшсэнийг сэтгүүлчид ажиглажээ. Шүүх тэдний хар тамхины хууль бус наймаа, галт зэвсэг, тэсрэх бодис хадгалсан, тэдгээрийг АНУ-ын аюулгүй байдлын эсрэг ашиглахыг завдсан хэрэгт буруутгаж байгаа бөгөөд хагас цаг үргэлжилсэн анхны шүүх хурал дээр тэд өөрсдийгөө буруугүй хэмээн мэдэгдсэн байна. Дараагийн шүүх хурлыг гуравдугаар сарын 17-нд товложээ.       


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.