Европ, Скандинавын орнууд Гренландын асуудлаар байр сууриа илэрхийлэв
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Дани улсын нутаг дэвсгэр болох Гренландыг эзэрхийлэх хүсэл эрмэлзлэлээ илэрхийлсний дараа Европын орнууд энэ талаарх байр сууриа илэрхийлэв. “Reuters” агентлагийн мэдээлснээр, Их Британи, Франц, Герман, Итали, Польш, Испани хамтарсан мэдэгдэл гаргаж, Дани улстай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тус мэдэгдэлд "Гренланд арал нь гренландчуудынх бөгөөд тус нутгийн талаар шийдвэр гаргах эрхийг зөвхөн Дани болон Гренланд эдэлнэ" гэжээ. Улмаар "Арктик нь НАТО-гийн тэргүүлэх чиглэл гэдгийг бид тодорхой болгосон бөгөөд Европын холбоотнууд тус бүсэд цэргийн оролцоо, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна" гэжээ. Скандинавын орнуудын Гадаад хэргийн сайд нар мөн мэдэгдэл гаргаж "Гренландын асуудлыг зөвхөн Дани, Гренланд хоёр шийдэх ёстой" гэж мэдэгдсэн байна. Д.Трамп Венесуэлд цэргийн ажиллагаа явуулсныхаа дараахан “The Atlantic” сонинд өгсөн ярилцлагадаа “Аюулгүй байдлын үүднээс Гренланд нь манай улсад зайлшгүй хэрэгтэй" хэмээн мэдэгдэж маргаан дэгдээсэн юм. НАТО-гийн гишүүн Данийн бие даасан нутаг дэвсгэр болох Гренланд нь Европ болон Хойд Америкийн хооронд байрладаг, түүхий нефть, газрын ховор элемент зэрэг байгалийн нөөцөөр баялаг нутаг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







