Казахстаны төв банк 49 тонн алт худалдаж авчээ
Гэрэл зураг © РИА Новости

Казахстаны төв банк 49 тонн алт худалдаж авчээ


   Өнгөрсөн оны 11 дүгээр сард дэлхийн улсуудын төв банкуудын худалдан авсан нийт алтны хэмжээ 45 тонн болсон талаар Дэлхийн алтны зөвлөл (WGC) өнөөдөр мэдээллээ. Энэ нь 10 дугаар сарынхаас доогуур хэдий ч, өмнөх саруудынхаас өндөр үзүүлэлт бөгөөд банкуудын алтны эрэлт 11 дүгээр сарын турш тогтвортой байсныг тус зөвлөл тэмдэглэжээ. 2025 оны эхний 11 сард төв банкууд нийтдээ 297 тонн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс доогуур байна. 11 дүгээр сард хамгийн их алт худалдан авсан нь Польш (12 тонн), Бразил (11 тонн) улсууд бөгөөд Узбекистан 10 тонн, Казахстан найм, Киргиз, Чех улс тус бүр хоёр, Хятад, Индонезийн төв банкууд тус бүр нэг тонн алтаар нөөцөө зузаалжээ. Өнгөрсөн оны эхний 11 сард хамгийн их алт авсан банк нь Польшийн төв банк бөгөөд 95 тонн алт авсан бол Казахстаны төв банк 49 тонн алт худалдаж авсан байна.    


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.