Японы парламентын зургаан гишүүн тутмын нэг нь огт хөрөнгөгүй
Японы парламентын дээд танхимын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн тайланд нийтэлснээр нийт 125 гишүүнээс 20 гишүүн огт хөрөнгөгүй гэж мэдүүлсэн байна. Хамгийн чинээлэг нь болох Либерал ардчилсан намын гишүүн Тошихарү Фүрүкава нийт 588.5 сая иений (ойролцоогоор 3,8 сая доллар) хөрөнгөтэй ажээ. Нийт гишүүдийн дундаж хөрөнгө ердөө 30.82 сая иен (ойролцоогоор 200 мянган доллар) аж. Харин Либерал ардчилсан намын гишүүн Сэйко Хашимото, Үндсэн хуулийн ардчилсан намын гишүүн Рэнхо зэрэг 20 улс төрч огт хөрөнгөгүй гэж мэдүүлсэн нь олны анхаарлыг татаж байна. С.Хашимото нь парламентад зургаа, Рэнхо таван удаа сонгогдсон, эмэгтэй улс төрчид бөгөөд хоёул Засгийн газрын сайдаар ажиллаж байжээ. Японы Ил тод байдлын тухай хууль ёсоор парламентын гишүүд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эзэмшил газар, барилга байгууламж, орон сууц, хадгаламж, үнэт цаас зэргийг мэдүүлэх ёстой. Энэ нь албан тушаалтнууд бодлогын шийдвэр гаргах үед гарч болзошгүй ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







