Алдарт зураач Леонардо да Винчигийн ДНХ-ийг илрүүлжээ

Алдарт зураач Леонардо да Винчигийн ДНХ-ийг илрүүлжээ


 Италийн суут зураач Леонардо да Винчигийн ДНХ-ийг илрүүлсэн талаар Их Британийн “The ​​Times” сонин мэдээллээ. Ингэснээр алдарт зураачийн гоц ухааныг генетикийн хувьд баталж, бүтээлийнх нь жинхэнэ эсэхийг тодорхойлох боломжтой болж байгаа ажээ. Да Винчигийн генийг судалдаг “Тhe Leonardo da Vinci DNA Project” (LDVP) төслийн баг саяхан нэрт зураачийн сод бүтээлүүдийн нэг болох "Holy Child" зургаас ДНХ-ийг нь илрүүлсэн гэнэ. LDVP нь Франц, Итали, Испани, Канад, АНУ-ын их, дээд сургууль, судалгааны байгууллагуудын антропологич, микробиологичдыг хамарсан олон улсын хамтын ажиллагааны төсөл юм. Төслийн зорилго бол да Винчигийн ДНХ-ийг сэргээн тодорхойлох явдал бөгөөд судлаачид зургийн ирмэгээс хуурай хөвөнгөөр дээж авч судалсаар зураачийн ДНХ-ийг гаргаж авсан байна. "Holy Child" зураг нь зураач өөрийн гараар урласан, харьцангуй сайн хадгалагдсан бүтээл юм. Тийм ч учраас судалгааны баг "Сүүлчийн оройн зоог" зэрэг алдартай бүтээлүүд дундаас энэ зургийг сонгожээ. Шинээр олдсон ДНХ нь Леонардо да Винчигийн холын хамаатны бичсэн захидлаас олдсон ДНХ-тэй таарсан байна. Гэвч судалгааг баталгаатай болгох үүднээс нэрт зураачийн өөр бүтээлүүдээс илүү олон ДНХ цуглуулж, нягтлан судлахаар төлөвлөж байгаа аж. Хүний ​​нүд секундэд дунджаар 30-60 кадрын хурдтайгаар объектуудыг харж чаддаг бол Ленардо да Винчигийн энэ чадвар секундэд 100 кадр байсан хэмээн LDVP-ийн судлаачид үзжээ. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.