2026 онд Өвөр Монголын хөдөөд 5000 км зам барина
2026 онд Өвөр Монголын нийт нутагт автозам сайжруулах зорилго бүхий бүтээн байгуулалт, менежмэнтийн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төслийг замын сүлжээний чанар, аюулгүй байдал, тээвэр, засаглалын чадавх, аяллын үйлчилгээ, үйлдвэрлэлийг дэмжих, ажил эрхлэлт, орлогын өсөлтийг нэмэгдүүлэх нийт найман чиглэлд хэрэгжүүлэх бөгөөд хөдөөд нийт 5000 км зам барихаар төлөвлөсөн байна. Мөн 4000 км замд засвар, үйлчилгээ хийх, 50 гүүрийг шинэчлэх, 1500 км замд инженерийн хамгаалалт байгуулах аж. 2025 оны байдлаар Өвөр Монголын авто замын нийт урт 230 шахам мянган км бөгөөд үүний 70 гаруй хувь нь хөдөөгийн зам юм. Өнгөрсөн онд тус улсын хөдөөд 4000 км зам шинээр барьсны тал хувь нь говь цөлийн бүсэд оногджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







