Иран эмэгтэй удирдагчийнхаа зургийг шатааж, тамхи татаж эсэргүүцлээ илэрхийлэв

Иран эмэгтэй удирдагчийнхаа зургийг шатааж, тамхи татаж эсэргүүцлээ илэрхийлэв


   Калифорниа мужид амьдардаг иран эмэгтэй Мона саяхан тус мужид болсон Ираны засгийн газрын эсрэг томоохон жагсаалд оролцохдоо төрийн далбааныхаа өмнө зогсоод, дээд удирдагч Али Хаменеигийн зургийг шатааж, галаас нь тамхиа асаан эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Олон нийтийн сүлжээнд байршуулсан уг бичлэгийг гурван өдрийн дотор 6.3 сая гаруй хүн үзэ сэтгэгдэл үлдээжээ. Бүсгүй энэ талаараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Иран эмэгтэй хүний ​​​​хувьд чимээгүй айж сууж чадсангүй" гэжээ. Иран эмэгтэй дээд удирдагчийнхаа зургийг шатаасан явдал Ираны эсэргүүцлийн бэлгэдэл болж, иргэд нийгмийн эрс өөрчлөлт хийхийг шаардаж байна. Ираны засгийн газар интернэт сүлжээг хязгаарлаж байгаа тул Мона эх орондоо байгаа ах дүү, найз нөхөдтэйгөө холбоо барих улам хэцүү болж байгааг хэлжээ. Мөн "Хүний эрхээс илүү эрх мэдлийг эн тэргүүнд тавьдаг дэглэмийг аль болох хурдан нураах ёстой. Хүмүүс айдасгүйгээр амьдарч, өөрийн хүслээр хувцаслаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байгаасай" гэсэн байна. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.